Сэтгэлд үл багтах бодол
Бие минь тогтох орчинд баригдана
Орчноо би тэлмээр байвч
Усан хөрш намайг хорино
Харцны минь гал унтарсныг нууж байхдаа
Хагдрах навч шиг гандлаа
Усан хөрш чамтайгаа би
Нэг насыг үдлээ.
Нүдэн нуур чи л хэвээрээ
Буцаад тэртээх дурсамжийг
Чамаас би мэдрэх гэж
Үгүйлэн чамайг зорино
Үл ширгэх, нэгэн хэвийн байдлаа хадгалах нүдэн нуур
Нүдэн нуур дээр хүүхэд нас сэтгэлээ дурсаж буцан очдог. Сайхан бүхнийг үзлээ ч гэсэн нүдэн нуураа санагалзан, үл мартана. Нутгийн нүдэн нуур минь сэтгэлийн гүнээс үл гарна.
Дурсамжийн минь эрдэнэ баянбүрд чам дээр
Хий агаар мэт дурсамжаараа л зочлох юм. Дурсамжийн гүнээ ухахад сэлдэг байсан баянбүрдүүд маань шалбааг ус болж дурсамжийн дэмд л баянбүрдийг санана
“Ижил ертөнцийн нэгнээ үгүйлнэ…”
Хамрын хийдийн энэхүү хонхыг цохих үед амьдын болон дараагийн ертөнц холбогддог гэдэг. Гэвч бид амьдын ертөнцдөө байгаа нэгнийг хонх цохихдоо бодох юм.
‘Тэрхэн шатны цаана гэр минь байгаа юм болов уу’
Ил бус орших хүслүүдээ бид дэлгэлээ. Ширхэг бүр нь өөр гэвч дэлгэр цагийг агуулна.
Хур үгүй, байгаль үгүй
Ус үгүй, мод үгүй
Чи үгүй, би үгүй
Чи үгүй, хайр үгүй
Толины тусгал дутагдах энэ ертөнцөд
Далавч ургаад нисээд л байлаа
Бид өөр бусдын далавчийг шинжиж буй ч
Өөрийн цэнэгийг үл мэднэ.
0